УОК-оос цагаан сар тэмдэглэхгүй байхаар шийдвэрлэлээ, эцсийн шийдвэрийг Ерөнхийлөгч гаргана

УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин, Өнгөрсөн бямба гарагт Гашуунсухайт боомттой хиллэдэг БНХАУ-ын Халиут хотод коронавирусийн 2 тохиолдол бүртгэгдлээ. Ийм Өмнөговь аймгийн удирдлага, иргэд хилийн боомт хаах санал гаргаж байна. Тиймээс УОК-оос гуравдугаар сарын 2-ныг хүртэл Гашуунсухайтын боомтыг хаах саналыг холбогдох байгууллагад тавихаар боллоо.
 
Цагаан сарыг энэ жил цуцлах талаар холбогдох санал гаргаж байна. Энэ асуудлыг саяхан ҮАБЗ хуралдах үед албаныхан танилцуулсан. Энэ саналыг ҮАБЗ хариуцсан байгууллагад нь хандан шийдвэрлэх арга хэмжээ ав гэсэн чиглэл өглөө. 

Улсын онцгой комиссын гишүүдийн ирц хангалтгүй байна. Ч.Улаан, Б.Энх-Амгалан, Х.Баделхан, Ц.Даваасүрэн, Д.Сумъяабазар сайд, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, Тагнуулын ерөнхий газрын дарга Гэрэл нар ирээгүй байна. Ийм байдлаар Улсын онцгой комиссын хуралд оролцохгүй шүү. Үүнээс илүү чухал асуудал гэж байхгүй.

ЭМ-ийн сайд сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх саналыг УОК-ын гишүүд дэмжиж байна.  Тиймээс Онцгой комиссоос сар шинийн баярыг энэ жил тэмдэглэхгүй байхаар шийдвэрлэлээ. Энэ саналаа холбогдох байгууллагад уламжилна. Эцсийн шийдвэрийг Ерөнхийлөгч гаргах болов уу. 

Эх сурвалж: http://gogo.mn/

 

 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: