“БЕСТ БУЙДАН” ХХК ШУТИС-ийн нано технологийн аргаар сайжруулан, боловсруулсан даавууг бүтээгдэхүүндээ ашиглахаар боллоо.

“БЕСТ БУЙДАН” ХХК ШУТИС-ийн нано технологийн аргаар сайжруулан, боловсруулсан даавууг бүтээгдэхүүндээ ашиглахаар боллоо. Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн захирал Б.Очирбат “Бест буйдан” ХХК захирал Ү.Батбаяр нар нь судалгаа шинжилгээ хийх, хамтын ажиллагааг хөгжүүлэхээр харилцан тохиролцож харилцан ойлголцлын санамж бичигт 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагаа нь харилцан ашигтай, үр дүнтэй байхад чиглэгдэж, “Бест буйдан” ХХК нь ШУТИС-ийн сургалтын орчин, материаллаг бааз, эрдэм шинжилгээ, судалгаанд хэрэглэгдэж буй тоног төхөөрөмж, программ хангамжийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, оюутнуудыг үйлдвэрлэлийн болон танилцах дадлага хийх, ажлын байраар хангах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх чиглэлд хамран ажиллана.

ШУТИС Бест буйдан ХХК-ийн хүний нөөцийг бэхжүүлэх, ажилтан албан хаагчдын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх богино болон урт хугацааны сургалтад хамруулах, эрдэм шинжилгээ, судалгаа, инновацын захиалгат ажил хийх юм байна. Цаашдаа ШУТИС-ийн нано технологийн аргаар боловсруулсан даавууг Бест буйдан ХХК-ийн бүтээгдэхүүнд ашиглах талаар харилцан тохиролцлоо.

 

 

 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: