Хавдрыг өндөр давтамжийн долгионоор түлэх эмчилгээг нэвтрүүлж эхэлжээ

Хавдар судлалын үндэсний төв элэгний эрт үеийн гурван сантиметр хүртэл хэмжээтэй хавдрыг өндөр давтамжийн долгионоор түлэх RFA хэмээх эмчилгээг нэвтрүүлж, нутагшуулахаар үр дүнг нь тооцон ажиллаж буй талаар ЭМЯ мэдээлэв.

Энэхүү "Бичил долгионоор түлэх" MWA эмчилгээг 2018 оноос манай улсад нэвтрүүлж, 3-7,5 сантиметр хүртэлх хавдрыг түлж, эмчилж эхэлсэн бөгөөд 6.2*7.0 сантиметр хэмжээтэй томоохонд тооцогдох хавдрыг түлсэн үр дүнтэй хариу гарч байжээ.

Түүнчлэн Хавдар судлалын үндэсний төвийн ангиографик, цээжний хөндийн мэс засал, дүрс оношилгооны тасгууд хамтран уушгины захын байрлалтай хавдарт МWA эмчилгээг тус тус хийж эхэлсэн талаар салбарынхан мэдээлээд байна.

Эх сурвалж: https://ikon.mn/n/1i96

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: