Нийслэлд хатуу хөл хориог хоёрдугаар сарын 10-20 хүртэл тогтоох саналыг гаргалаа

Админ
2021/02/03

Улсын Онцгой комисс өчигдөр буюу хоёрдугаар сарын 2-ны 18:00 цагаас эхлэн хуралдаж цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбогдуулан сар шинийн өдрүүдэд нийслэлд хөл хорио тогтоох асуудлыг хэлэлцсэн.

Тус хуралдаанаар хатуу хөл хориог хоёрдугаар сарын 10-наас эхлэн 20 хүртэл тогтоох санал гарсан ба уг саналтай холбогдох тооцоо төлөвлөлтүүдийг гарган, Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэн эцэслэх юм.

Өчигдрийн байдлаар 18 хүнээс халдвар нэмж илэрч нийт батлагдсан тохиолдол 1832 болоод байгаа билээ. Үүний нэг нь эмнэлгийн ажилтан бол дотоодын голомтод 17 илэрсэн. Ингээд дотоодын халдварын тоо 1323 болсон ба 448 хүн эмчлэгдэж байна хэмээн ЭМЯ-наас мэдээлсэн. Мөн өнөөдрийн байдлаар халдварын идэвхтэй 19 голомт байгаа ба нийслэлийн хэмжээнд 30 байршилд хэсэгчилсэн хязгаарлалт тогтоогоод байна. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна