АИ-92 ТҮЛШНИЙ ҮНЭ ДАХИН 300 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭЖ 2050 ТӨГРӨГ БОЛОВ

Админ
2021/07/30

Энэ оны долдугаар сарын 2-ны шөнөөс ШТС-ууд нэгдсэн байдлаар бүгд шатахууны үнээ нэмсэн. Үүнд АИ-92 түлшний үнэ 300 төгрөгөөр нэмэгдэж, 1750 төгрөг болоод байсан бол өнөөдөр дахин нэмэгдэж 2050 төгрөг боллоо.  Харин АИ-95 түлшний үнэ 2450 төгрөг болсон байна.

АМГТГ: "ОХУ-д бензиний үнэ их хэмжээгээр өссөн тул тус улсын ЗГ АИ-95, АИ-98 автобензиний экспортыг 9-р сарын 1 хүртэл түр хязгаарлахаар шийдвэрлэсэн. Манай улсад АИ-95, АИ-98 шатахууны ердийн хэрэгцээний 45 хоногийн нөөц байна" гэсэн мэдээллийг өгөөд байсан юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна