Э.Содномпилжээ хоёр дахь оролдлогоороо 245 кг-ыг шахаж паралимпын дээд амжилтыг дахин шинэчиллээ.

Админ
2021/08/30

Э.Содномпилжээ хоёр дахь оролдлогоороо 245 кг-ыг шахаж паралимпын дээд амжилтыг дахин шинэчиллээ.

Тэрээр дэлхийн дээд амжилтыг 247 кг-аар эзэмшдэг бөгөөд гурав дахь оролдлогоороо 248 кг-ыг захиаллаа. Э.Содномпилжээ эхний оролдлогоороо 241 кг-ыг шахлаа. Энэ нь паралимпын дээд амжилт бөгөөд өмнө Грекийн тамирчин 238 кг-ыг өргөж байв.

 Ингэснээр тэрээр бусад 8 тамирчнаа тэргүүлж байна.  иЭ.Содномпилжээ хоёр дахь захиалгаа 242 кг болгон нэмсэн.

Токиогийн паралимпын наадам зургаа дахь өдрөө үргэлжилж байна.

Энэ өдөр манай улсаас хүндийг өргөлтийн -107 кг жинд Э.Содномпилжээ өрсөлдөнө.

Жингийнхээ дэлхийн дээд амжилтыг эзэмшигч тэрээр 2016 оны Риогийн паралимпын хүрэл, 2018 оны Жакартагийн Азийн пара наадмын алт, 2019 оны Нур-Султаны дэлхийн аваргын алт, 2018 оны Мексикийн дэлхийн аваргын мөнгөн медальтай.

Түүний тэмцээн 10:00 цагаас эхэлнэ.

 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна