Гавьяат тамирчин О.Насанбурмаа зодог тайлжээ

Админ
2021/09/06

Монгол Улсын гавьяат тамирчин, чөлөөт бөхийн ДАШТ-нэс нэг мөнгө, гурван хүрэл медаль хүрсэн Монголын анхны эмэгтэй тамирчин О.Насанбурмаа зодог тайлжээ. 

Тэрбээр Монголын чөлөөт бөхийн холбооноос Төв аймагт зохион байгуулсан "Осло-2021" насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах сорил тэмцээний үеэр ийнхүү зодог тайлж байгаагаа мэдэгдэж, бөхийн дэвжээндээ хүндэтгэл үзүүлсэн байна. 

О.Насанбурмаагийн олон улсын хэмжээнд гаргасан амжилтуудыг дурдвал:  

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний

  • Токио 2008 - Хүрэл
  • Истанбул 2011 - Хүрэл
  • Будапешт 2013 - Хүрэл

Гуанжоу 2010 Азийн наадам - Хүрэл 

Азийн аварга шалгаруулах тэмцээний

  • Токио 2004 - Хүрэл
  • Чэжү 2008 - Мөнгө
  • Шинэ Дели 2013 - алт
  • Бишкек 2018 - Мөнгөн медалийг тус тус хүртэж, Монгол Улсынхаа нэрийг гаргаж байсан юм. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна