Нийслэлд 12-15 насны 70.2 хувь нь вакцины II тунд хамрагдлаа

Админ
2021/09/08

Нийслэлийн хэмжээнд есдүгээр сарын 7-ны өдөр коронавирусийн эсрэг вакцины I тунд 272, II тунд 823, нэмэлт сэргээх тунд 7818, нийт 8913 иргэнийг дархлаажуулжээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.3 хувь, II тунгийн хамралт 69.9 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2787 (23.4 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 62.417 (70.2 хувь), 16-17 насны 24.989 (73.7 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна