Засгийн газрын хуралдаанаар хотын захиргааг Яармаг дахь барилга руу нүүлгэх асуудлыг хэлэлцэж байна

Админ
2021/09/08

Засгийн газрын хуралдаан ээлжит хуралдаан үргэлжилж байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хотын захиргааг Яармаг дахь барилга руу нүүлгэх асуудлыг хэлэлцэж буй аж. Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг Яармаг руу нүүлгэвэл Улаанбаатар хотын түгжрэл тодорхой хэмжээгээр буурна гэсэн шийдэл гарсан. Үүний дагуу хотын захиргааны шинэ барилга болох 11 давхар гурван блок барилгыг Яармагийн дэнжид барьж, ашиглалтад оруулахад бэлэн болсон билээ. Гэтэл Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, “Хотын захиргааг Яармаг руу нүүлгэхгүй. Яармагийн дэнж дэх хотын захиргааны шинэ цогцолборыг Инноваци, технологийн төв болгон хөгжүүлэх саналтай байна” хэмээн мэдэгдсэн билээ. Энэ асуудлыг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх бөгөөд Засгийн газрын хуралдааны шийдвэрийг 13.20 цагт танилцуулна. 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна