Эрдэмтдийн зөвлөл: 22.00 цагаас хойш хатуу хөл хорио тогтоох санал гаргасан

Админ
2021/09/09

УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс 22.00 цагаас хойш хөл хорио тогтоох санал гаргасан байна. Энэ нь шөнө, оройн цагаар Нийслэлийн хөдөлгөөн идэвхжиж, үүнээс улбаалан коронавируст халдварын тохиолдол буурахгүй байгаатай холбоотой аж.

Сүүлийн үед өдөрт бүртгэгдэж буй халдварын тохиолдол буурах биш улам өсөх хандлагатай буй. Цаашлаад хичээл, сургууль танхимаар хичээллэж эхэлсэн тул намар, өвлийн цагт халдварын нөхцөл байдал хүндрэх вий, улмаар хөл хорио тогтоох вий гэсэн таамаглал дэвшүүлдэг.

Гэвч Засгийн газрын зүгээс “Дахиж хатуу хөл хорио тогтоохгүй” гэж удаа дараа мэдэгдээд буй. Харин эрдэмтдийн зөвлөл ийн оройн цагаар хөл хорио тогтоох хувилбарыг дэвшүүлжээ. Уг саналыг УОК-ын хурлаар хэлэлцэх юм.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.25.108
    2021/09/19

    Зөв зөв дэмжиж бн. Цөөхөн Монголчууд өдөрт 10аараа үхнэ гэж юу гэсэн үг ийн?

    Хариулах
  • 202.55.188.33
    2021/09/09

    Zailaa odoo hol horio togtooj yadgiin baga deer ni daraagvi bj odoo vhsenee hiidiin ajil torloo hiij amidarmaar bna ta nariin utgagvi shiidverees bolj amidral balarlaa

    Хариулах