"Херо энтертаймент" хуулийн байгууллагад хандана

Админ
2021/09/09

“Хэро” энтертайнмэнт “Ergelt.mn” сайтын бэлтгэсэн эрэн сурвалжлах дата материалын агуулгыг үгүйсгэж, мэдэгдэл гаргасан байна. Үүгээрээ тус энтертайнмэнт саяхан нураагдсан “Андлалын өргөө” байгууламжтай ямар нэг холбоогүй гэж мэдэгджээ.

“Ergelt.mn” сайтад өчигдөр “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Херо” Б.Баатар нар “Дүү”-дээ 1.9 тэрбумын тендер өгч, тоглуулсан түүх буюу “Андлалын луйвар” гарчигтай материал нийтлэгдсэн. Тус эрэн сурвалжлах асуудал хөндсөн өгүүлэлд “Андлалын өргөө”-г барьсан “Хос санаа” ХХК-ийн нээлттэй дата мэдээллийн орчин дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болоод “Херо” энтертайнмэнттэй холбогдож буй холбоосыг логик дарааллаар хөөж бичсэн байгаа юм.

Тус өгүүлэлтэй энд дарж танилцана уу. Харин “Хэро” энтертайнмэнтийн зүгээс дахин ийм мэдээлэл гаргавал хууль, шүүхийн байгууллагад хандана гэж онцолсон байна.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна