З.Энхболдыг АН-аас "хөөх" санал гаргажээ

Админ
2021/09/09

С.Эрдэнэ даргатай буюу албан ёсны тамга, тэмдэгтэй АН-ын Үндсэн Дүрмийн Хороо  8-р сарын 30-нд хуралдан, Архангайн "урвагчид" буюу НИТХ дахь МАН-ынхантай нийлэн, өөрийн намаас томилогдсон аймгийн засаг даргаа огцруулсан М.Батжаргал, Р.Нямдорж, Э.Баттулга нарт Үндсэн дүрмийн хорооноос Үндсэн дүрмийн 3.9.3.4 дагуу Ардчилсан намын гишүүнээс 4 жилийн хугацаатай хасах сахилгын шийтгэл хүлээлгэсэн билээ.
Мөн АН-ын Үндсэн Дүрмийн Хороо 9-р сарын 3-нд дахин хуралджээ.
 
Энэ үеэр АН-ын дарга асан, ЕТГ-ын дарга асан З.Энхболд, АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, УИХ-ын гишүүн Ц.Туваан нарт мөн хариуцлага тооцож, АН-ыаас "хөөх" санал яригдсан байна.
Уг саналыг 10-р сарын дундуур АН-ын Үндсэн Дүрмийн Хороо дахин хуралдаж, эцэслэн шийдэхээр болжээ.

Эх сурвалж: https://sonin.mn/news/peconomy...



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна