Э.БАДАР-УУГАН: Э.ЦЭНДБААТАРЫГ ГЭМТЭЛД ХЭВТЭЖ БАЙХАД НЬ ОЧИЖ ТАЙВШРУУЛЖ БАЙЛАА

Админ
2021/09/12

МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин Э.Бадар-Ууган өнөөдөр /2021.09.12/ өөрийн цахим хуудаснаа дараах тайлбарыг хийжээ. Тэрбээр "За миний зүгээс байр сууриа илэрхийлнээ. Манайхан мэдээлэл муутайгаас буруу ойлголт аваад байх шиг байна.

1. Шигшээ багийн тамирчин олимпийн циклийн хугацаанд удаа дараа БЭЛТГЭЛИЙН ДУНДУУР архидан согтуурдаг, багшаа зоддог, за цаашлаад бүр сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн нь тогтоодсон учир Боксын холбооны УЗ 19 гишүүний шийдвэрээр боксын холбоо дотроо арга хэмжээ авч шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хуралд би орсон. Олимпийн өмнө ч боксын холбооны хурлаар Цэндбаатар давтан ёсзүйн асуудал гардагт нь хариуцлага тооцох асуудал яригдаж л байсан. Олимпийн шинэ цикл эхэлж байгаа энэ үед бид зоригтой шийдэж шигшээ багаа бүрдүүлж ажиллахгүй бол замбараагаа алдлаа.

2. Боксын холбооны хурал дуусаад хоол идээд 19:00 цагийн үед би гэртээ ирсэн. Хоолны үеэр ямар ч архи дарс байгаагүй.

3. Хэн хэн хаана архидан согтуурч, хэн нь хэнийгээ зодсон, ямар хариуцлага хүлээх нь Хууль цагдаагийн байгууллага шийдэж тогтоодог асуудал шүү! Тэр хэрэг гарсан газарт би огт очоогүй гэдгээ албан ёсоор хэлье!

4. Э. Цэндбаатар-г би багаас нь мэднээ. Бэлтгэл дундуур хулгайгаар гарч хэсэг залуучуудтай зодооны хэрэгт холбогдоод гэмтэлд хэвтэж байхад нь очиж тайвшруулж байлаа. Хөдөө цугларалтанд багшийгаа зодсон хэргээр цагдаад шалгагдаж байхад нь гуйж тайлбарлаж тэмцээнд явуулж байлаа. Гадаа нүцгэн гүйж хөл, хуруугаа хөлдөөхөд нь шар хадны эмнэлэгт хөөцөлдөж хэвтүүлж байлаа. Цаашид ч энэ хүний ирээдүйн амьдралд би санаа тавьж тусална.

5. Ер нь залуу хөгшин гэлтгүй энэ нийлж архиддагаа л болих хэрэгтэй. Ялангуяа спортын салбарыхан бол бүр ч болих хэрэгтэй. Бүх зүйл хэт их архи ууснаас л эхэлж байна.

Спиртлэг биш Спортлог амьдарцгаая гэж уриалмаар байна!!!" гэсэн байна. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.109.120
    2021/09/13

    Архи уудаг, зодоон цохион хийдэг тамирчдыг эртхэн арга хэмжээ авч ухамсарлуулах хэрэгтэй. Залуу хүн сургамж аваад засарна биз.

    Хариулах
  • 64.119.18.199
    2021/09/12

    Нэлээн дээрээс дарамт ирсэн бололтой шүү! Сайд нь хүлээн авалт зохион байгуулж архидалт явуулсанаас нуухгүй бол болохгүй болсон бололтой! Дарамтанд орсон Цэндбаатар өчигдөрхөн үнэнээ Улаанбалд ярьж байснаа өнөөдөр шал өөр юм ярьна гэдэг чинь хүч эй шахалт дарамт ирсэн нь тодорхой байна ш тээ! Нямбаатар огцор!

    Хариулах
  • 66.181.161.64
    2021/09/12

    худал хэлэхээ ичээч цэндбаатар

    Хариулах
  • 64.119.17.190
    2021/09/12

    Худлаа бүгд худлаа. нүцгэн гүйдэг нь төнсцогтоос болсон. эд нар энэ хүүд үнэн атаархаад байнга дарж зодож дарамталдаг

    Хариулах