Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн мөнгийг бэлнээр олгох биш хадгаламж рүү хийдэг болно

Админ
2021/09/13

“Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд яг одоо үргэлжилж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр “Хүүхдийн мөнгийг бэлнээр хүүхэд бүр олгох нь хүүхэддээ бүрэн хүрч чадахгүй байна. Энэ нь нөгөө талаараа халамжийн бодлогыг нэмэгдүүлж хөдөлмөр эрхлэхгүй байх сэдлүүдийг бий болгож буй. Тиймээс хүүхдийн мөнгийг ирээдүйд бэлнээр нь олгох бус тухайн хүүхдийн хадгаламжийн данс руу хийдэг байх бодлогыг баримтлана.

Хүүхэд тодорхой цаг хугацаанд энэ мөнгөө хадгаламжаар аваад тухайн иргэн амьдралын зах руу хөл тавих үед 15-20 сая төгрөгийн хадгаламжтай байх болно. Ингэснээр ирээдүй боловсрол, ирээдүйн эрүүл мэнд, ирээдүйн орон сууцтай иргэнийг бид бий болгож чадна” гэв.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна