​Х.Нямбаатар: Э.Цэндбаатарыг улсын шигшээгээс хассан нь зөв. Спорт сахилга баттай байх ёстой

Админ
2021/09/13

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатараас МУГТ, боксчин Э.Цэндбаатарын асуудлын талаар тодрууллаа. Тэрээр Монголын боксын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа билээ.

-Таныг Монголын боксын холбооны ерөнхийлөгч болсон орой боксчид архидан согтуурч зодоон хийсэн үү?

-Есдүгээр сарын 5-нд Монголын боксын холбооны бага хурал хуралдсан. Энэ хурлаар намайг Боксын холбооны ерөнхийлөгчөөр сонгосон. 18.00 цагт хурал дуусаад Элит төв дээр 130 хүн хоол идээд тарсан. Тухайн шөнийн 02.30 цагт Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст дуудлага өгсөн байдаг юм байналээ. Дуудлагаар очиход хүмүүс архи ууж, зодолдсон байсан. Өнөөдөр ч хэргийг шалгаж байна. "Улаан бал” нэвтрүүлэг дээр Боксын холбооны хурлыг би зохион байгуулаад дараа нь хоол идүүлээд, архи уулгаад, зодоон хийлгэсэн гэж явуулсан байналээ. Ямар ч тийм юм болоогүй. Нэвтрүүлгээ олон нийтэд хүргэхийн тулд хуурамч эвлүүлэг хийсэн байналээ.

-Э.Цэндбаатарыг улсын шигшээгээс хассан нь буруу гэсэн шүүмжлэл байна?

-Боксын холбооны удирдах зөвлөл 19 гишүүнтэй юм байна. Би энэ байгууллагад ороод найм хонож байна. Удирдах зөвлөлөөс удаа дараа Э.Цэндбаатарт сануулах, анхааруулах арга хэмжээ авч байсан юм байналээ. Таван удаагийн зөрчил байсан. Тиймээс УЗ-ийн гишүүд асуудлаа оруулж ирсэн. Би хурлыг удирдаж, хамтын шийдвэр гаргасан. Цаашид их спортын төрөл сахилга баттай байх ёстой гэсэн дээр байр суурь дээр нэгдсэн.

-Бичлэгт гарснаар зодоонд УЗ-ийн хоёр ч тамирчин байсан. Энэ хүмүүст хариуцлага тооцоогүй байж яагаад ганц хүн дээр хариуцлага яриад байгаа юм бэ?

-Тэнд Э.Цэндбаатараас өөр нэг ч боксчин байгаагүй. Бусад нь зодог тайлсан хүмүүс байсан гэсэн мэдээлэл өгсөн. Би Удирдах зөвлөлийн гаргасан шийдвэр зөв гэж үзэж байгаа. Спорт сахилга баттай байх ёстой.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.82.95
    2021/09/13

    Эхлээд өөрийгөө хүмүүжүүл. Спорт бол өөрөө хүмүүжил олгодог юм шүү

    Хариулах