Түймэрт орон гэрээ алдсан 12 өрх шинэ гэртэй боллоо

Админ
2021/09/13

УОК-ын шийдвэрээр гал түймэрт орон гэрээ алдсан 12 өрхөд тусламж үзүүлээ. Тодруулбал, эд хөрөнгөөрөө хохирсон  иргэдэд шинэ гэр олгосон байна. Мөн аймгийн Эмэгтэйчүүдийн холбооноос “Халуун сэтгэл” хандивын аяныг зохион байгуулж 20 орчим сая төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг айлуудад  бэлэглэжээ.

Сануулахад, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баян-Овоо багийн  Задгай гэх газарт энэ сарын 6-нд нийтийн орон сууц шатсан. Орон гэрээ алдсан 12 айлын 55 хүнийг гэрт түр байрлуулж байв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна