Бэлэг эрхтэн томруулах мэс засалд орсон эрэгтэй нас баржээ

Админ
2021/09/16

“SM медикал” гэх эмнэлэгт бэлэг эрхтэн томруулах болон хамар тэгшлэх мэс засалд зэрэг орсон 39 настай эрэгтэй нас барсан байна. Уг асуудлаар түүний ар гэр гомдолтой байгаа талаар талийгаачийн төрсөн ах нь хэвлэлд байр сууриа илэрхийлжээ.

Мэс засал есдүгээр сарын 4-нд хийгдсэн юм байна. Талийгаач нь АНУ-д амьдардаг байсан бөгөөд эх орондоо ирээд удаагүй байжээ. Түүний ах Б “Мэс засал 10.00 цагийн үед эхэлсэн. Харин 13.00 цаг өнгөрөөд эмнэлгийн зүгээс утастаж, дүүгийн минь бие огцом муудаж, УНТӨ-д яаралтай хүргэгдсэн талаар хэлсэн. Тэндээ халуун нь буухгүй, бие нь сайжрахгүй байсаар оройн 19.00 цагийн орчимд нас барсан.

Энэ үйл явдлын дараа эмч нар нь хамар тэгшлэхээс гадна эрэгтэй хүний мэс засал давхар хийлгэсэн талаар ярьсан. Энэ бидэнд маш том шок болсон. Хоёр мэс засал зэрэг хийж болдог эсэхийг хууль, хяналтын байгууллагаас тодруулмаар байна. Дүү минь ар, гэрээ авч явдаг ганц хүн нь байсан. Гурван хүү нь өнчирч үлдлээ” гэж ярьжээ.

“SM медикал” эмнэлэг “ТодББ” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байдаг. Харин энэ компанийн нэр дээр “Тод каннам” эмнэлэг үйл ажиллагаа явуулж байсан юм. Уг эмнэлэгт нэгэн эмэгтэй өөх соруулах мэс засалд ороод мөн амь насаа алдаж байсан нь 2019 онд юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна