АИ-95 бензиний үнэ нэмэгдэж 2650 болов

Админ
2021/09/17

Шатахуун импортлогч ААН-үүд АИ-95 авто бензинийхээ үнийг урд шөнө литр тутамд 200 төгрөгөөр нэмжээ. Ингэснээр нэг литр АИ-95 бензинийг 2650 төгрөгөөр худалдаж байна.

Долдугаар сарын 30-нд АИ-92 төрлийн авто бензиний үнэ 2050-2100 төгрөг болж өссөн юм. Наймдугаар сарын эхнээс шатахуун импортлогч ААН-үүд шатахууны үнээ литр тутамд 300 төгрөгөөр нэмж, АИ-92 авто бензин 1740-1750 төгрөгийн үнэтэй болсон. Ийнхүү шатахууны үнэ энэ сард хоёр удаа нийт 600 төгрөгөөр өссөн.

Мөн дизель түлш нэг литр нь 2290 төгрөгөөс бүх шатахуун түгээх станцад 2490 төгрөг болсон юм



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна