Нүхэн жорлонтой сургууль, цэцэрлэгүүдийг ариун цэврийн байгууламжтай болгох ажил үргэлжилж байна

Админ
5 цаг 11 минутын өмнө

Монгол Улсын Засгийн газар, Эрдэнэт үйлдвэр хамтран нүхэн жорлонтой 800 орчим сургууль, цэцэрлэг, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгохоор зорьж байна.

Энэ онд 50 хувь буюу 400 орчмыг нь барьж ашиглалтад оруулах ёстой. Эдгээр өдөрт Боловсрол, шинжлэх ухааны яамны хөрөнгө оруулалтын газрынхан орон нутагт ажиллаж, бүтээн байгуулалтын ажлуудтай танилцаж байгаа юм.

Эхний ээлжийн 50 гаруй сумын 180 гаруй обьектод суулгалт, угсралтын ажил үргэлжилж байна. Завхан аймгийн тухайд Тэс, Баянтэс, Асгат сумдын 10 обьект арваннэгдүгээр сарын 1-н гэхэд ашиглалтад орно. Удахгүй сумдын сурагч багачууд эрүүл аюулгүй орчинд суралцах боломж нөхцөл бүрдэнэ.


 
 
 

 

Эх сурвалж: БШУЯ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна