“Таван толгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрийг 10 дугаар сарын 1-нд үйлдвэрлэлийн горимд шилжүүлнэ

Админ
4 цаг 55 минутын өмнө

 Сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээс хойш  нийслэлийн  агаарын бохирдол 50 хувиар  буурсан  бөгөөд үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх үүднээс зүүн бүсийн үйлдвэрийг барьж,  аравдугаар сарын 1-нээс бүрэн ажиллагаанд  оруулахаар төлөвлөж, бэлтгэл ажлыг хангаж  байна.  Таван толгой түлш компани нь боловсруулсан түлшээ задгайгаар гаргахгүй бөгөөд 25 кг-аар савлаж гаргахтай холбоотойгоор савлагааны тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалтын ажил мөн хийгдэж байна.  Улмаар энэ сарын 15 гэхэд тоноглолыг бүрэн суурилуулж дуусгана гэдгийг тус компанийн ерөнхий инженер М.Жавхлан  танилцууллаа.  Зүүн бүсийн үйлдвэрийн давуу тал нь түлшээ газан бойлуур ашиглаж, усыг уур болгох байдлаар боловсруулах технологитой. БНСУ-ын уг технологийг нийт зургаан шугаманд суурилуулсан бөгөөд, шахмал түлш богино хугацаанд чийгээ хаяж, шууд савлагаанд шилжүүлдэг аж. Мөн орчны тоосжилт, агаарын бохирдлыг багасгах үүднээс бутлуурын хэсгийн байгууламжийг газрын дор 9 метрийн гүнд байгуулсан гэдгийг  Ерөнхий инженер хэлсэн юм.

    Харин Таван толгой түлш  компанийн  баруун  бүсийн үйлдвэрт   найман шугамаар өдөрт 1400-1600 тонн түлш үйлдвэрлэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 44,000 тонн  түлшний нөөцтэй байгаа аж. Харин дөрвөн шугамд их засварын ажлыг гүйцэтгэж байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.20
    2021/09/23

    Huduu naad nvvrsee gargaachee har nvvrs vne ni 4500 neg shuudai ni arail bn

    Хариулах