МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

Админ
2021/09/21

Энэ сарын 18-ны шөнө “Ширэн бээлий клуб”, "Zorky MMA" багийн холимог тулаанч З.Шинэчагтага, МУГТ, Олимпын мөнгөн медальт боксчин Н.Төгсцогт нар зодолдсон хэрэг гарсан байна. МУГТ, Олимпын мөнгөн медальт боксчин Н.Төгсцогт саяхан хоёрдох хүүхдээ өлгийдөн авч хөл нь газар хүрэхгүй гүйж явсан. Тодруулбал, Тэд согтуу байсан бөгөөд нэгэн баарны гадаа зодолдож буй нь дүрс бичлэгт үлджээ. Тухайн үед болсон үйл явдалд З.Шинэчагтага Н.Төгсцогтыг нэлээд зодож байгаа нь харагдаж байна. Иймд тамирчид өөр хоорондоо зодолдож нэгнээ хохироосон хэрэг гарч дуусаагүй байхад дахин ийм хэрэг гарч байгаа нь спорт дотор хагарал, ялзрал, атаа чөтөө үүр болсныг харуулж байх шиг байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна