СОЁЛ УРЛАГИЙНХАН 10-Р САРЫН 01-ЭЭС ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛАХААР БОЛЖЭЭ

Админ
2021/09/21

Урлаг соёлын үйл ажиллагааг ирэх сарын нэгнээс хэвийн үргэлжлүүлэх талаар мэдээллийг Улаанбатар хотын захирагч Д. Сумъяабазар өчигдөр мэдэгдлээ. Ресторан зоогийн газрын холбоо, дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв зэрэг байгууллагын төлөөллүүдтэй зөвшилцөж өвчлөл ихтэй байгаа энэ үед халдвар хамгааллын дэглэм сахиулах үүднээс танхимийг 50 хувийн дүүргэлттэй байлгахаар зохион байгуулах тухай саналыг солилцсон юм.

Цар тахалтай холбоотой эдийн засгийн хүнд хэцүү энэ үед иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нээж тэдэнд том итгэлийг хүлээлгэсэн юм. Мөн үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг өөрчлөхгүй 24:00 цаг хэвээр үлдээх шийдвэрийг гаргасан.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна