Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шатахуун импортлогчидтой уулзахаар болжээ

Админ
2021/09/21

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шатахууны хомсдол үүссэнтэй холбоотойгоор шатахуун импортлогчидтой өнөөдөр уулзахаар болжээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Ашигт малтмалын газар, шатахуун импортлогчид зэрэг талууд уулзалтад оролцох бөгөөд өргөтгөсөн хуралдаанаар өнөөгийн нөхцөл байдал, авах арга хэмжээг хэлэлцэх юм байна.

Өнгөрсөн долоо хоногт шатахуун түгээх станцууд АИ-92 шатахууныг 30 мянган төгрөгөөс дээш үнийн дүнд олгохгүй гэж байсан бол өчигдрөөс эхлэн ихэнх ШТС-ууд АИ-92 болон АИ-95 шатахуун дууссан гэх мэдээллийг өгч байгаа юм. Зарим ШТС-д АИ-92 болон АИ-95 олгож байгаа ч өөрсдийн гишүүнчлэлийн карт болон талонд үндэслэн олгож байгаагаас урт дараалал үүсээд байна.

Есдүгээр сарын 14-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газраас АИ-92 шатахууны үнийн талаар мэдээлэл хийсэн. Ингэхдээ "Манай улс газрын тосны бүтээгдэхүүний 28 хоногийн нөөцтэй байна. Шатахууны хомстол үүсээгүй. Нөөц тодорхой хэмжээгээр багассан. Шатахууны үнэ нэмэгдэх үндэслэл байхгүй" хэмээн мэдээлж байсан юм. Гэвч үүнээс долоо хоногийн дараа ШТС-ууд тодорхой хязгаарлалт хийж улмаар өнөөдөр шатахууны эрэлд гарсан иргэдийн цуваа нэмэгдээд байна.

 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.21.206
    2021/09/21

    Оюун эрдэнийг хурдан огцруулаачээ!!!Ийм хэлэхээс цаашгүй жул чадамжгүй нь хангалттай харагдчилаашдээ !!!!Тэр шатахуун импортлогчидоо эрхий нь цуцлаад өөр шатахуун мпортлогчидийг нээлттэй зарлахад дор н гараад ирнэ!!!!РОСНЕФТ-г оруулалдаа!!!юунаас нь айдгийн !хамаг хувааж идсэн чинь илрэх гээд шорон орох гээд байгаам уу!МАНАН сөнөх гээд байгаамуу!76н Гүмэгүүдээ!!!

    Хариулах