Шатахуун импортлогчид: Зах зээлийн ханшаараа борлуулбал АИ92 2200 төгрөг болно

Админ
2021/09/21

Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас шатахууны асуудлаар мэдээлэл хийж байна. Хэвлэлийн хуралд Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Уул уурхайн яамны түлшний бодлогын газрын дарга Ч.ЧулуунбатАМГТГ-ын Орлогч дарга Ц.Эрдэнэбаяр болон шатахуун импортлогч нарын төлөөлөл оролцож байна.

Петровис компани: Манай компани 30 мянган төгрөгийн хязгаар тогтоосон байна. Өнөөдрийн байдлаар баруун тав, зүүн таван аймагт нөөц хэвийн буюу 14-өөс дээш хоногийн нөөцтэй, төвийн бүс 4, Улаанбаатар хотод 3 хоногийн нөөцтэй байна. Найм, есдүгээр сард манай компани захиалсан хэмжээгээр шатахуунаа авч чадаагүй. Наймдугаар сард 7100 тонн, есдүгээр сард 1500 тонныг л авсан. Энэ бидний захиалсан хэмжээний 8-10 хувь. Одоо байгаа нөөцөө олон иргэн, шаардлагатай аж ахуйн нэгжид өгөх зорилгоор хязгаарласан байгаа. Манай компани Улаанбаатар хотод 40 колонктой үүнээс 20 станцаараа картаар өгч байгаа.

АИ92 шатахууны литрийг 2050 төгрөгөөр зарж байгаа. Энэ нь өртгөөс 123 төгрөгийн алдагдалтай явж байна. АИ92 шатахуун дээр манай компани 28 тэрбум төгрөгийн алдагдалтай байна. Зах зээлийн хуулиараа явбал АИ92 2200 төгрөг болох ёстой. Нөөц дутагдсан нь төрөөс үнийг барьсантай холбоотой. Буцаад шатахуун авах бэлэн мөнгөгүй болсон. Байгаа мөнгөндөө тааруулж шатахуун авсан гэж хэлж болно. Хятад руу захисан шатахуунаа авч чадахгүй нөхцөл байдал үүсээд байна.

“М-Ойл” компнийн дэд захирал Р.Батсүх: АИ92 шатахууны литрийг 2050 төгрөгөөр зарахаар манайх 50 төгрөгийн алдагдалтай байгаа. Өмнө нь 1450 төгрөгөөр зарж байхад импортлогч компаниуд бүгд алдагдалтай ажиллаж байсан. Манайх сард 600 сая төгрөгийн алдагдалтай байсан. Улсаас нөөц бүрдүүлэх нь бидэнд маш том дэмжлэг.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна