Баян-Өлгий аймаг хөдөлмөрийн чадвар алдалтаар улсад тэргүүлжээ

Админ
2021/09/22

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өчигдөр 25-р суваг телевизийн Ам нээвэл нэвтрүүлэгт оролцжээ.

Энэ үеэрээ манай улсын хүн амын 3.4 хувь нь хөдөлмөрийн чадвар алдсан гэж тогтоолгосон байдаг. Гэтэл зарим аймаг суманд улсын дунджаас 2-3 дахин өндөр байгаа нь анхаарал татсан хэмээн ярьжээ.

Тэрбээр “Жишээ нь Баян-Өлгий аймаг хөдөлмөрийн чадвар алдалтын хэмжээгээр улсад нэгд бичигдсэн. Тус аймгийн нэг сумын хүн амын 11 хувь нь хөдөлмөрийн чадвар алдсан гэдгийг судлахад аймгийн эмнэлгийн эмч нар нь хахууль аваад хуурамчаар тэтгэмжид хамруулсан байсан. Eр нь энэ чинь шууд залилан буюу эрүүгийн хэрэг шүү дээ. Даанч шүүх дээр энэ хэргийг шийдэхгүй удааж, хөөн хэлэлцэх хугацаа дуусахыг нь хүлээх гэсэн хандлага байгаа нь харамсалтай” хэмээн ярьсан юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна