АНГЛИД ШАТАХУУНЫ ХОМСДОЛ ҮҮСЧ ШАТАХУУН СТАНЦУУДЫГ ЦЭРЭГ ЦАГДААГИЙН ХАМГААЛАЛТАД АВЧЭЭ

Админ
2021/09/27

Шатахууны хомсдол дан ганц Монгол Улсыг дайрсангүй. Дэлхий нийтээр шатахууны нийлүүлэлт хангамжийн асуудал хүндэрч, зарим улс оронд шатахуунтай холбоотой эмх замбараагүй байдал бий болоод байна. Тухайлбал энэ сарын 20-ноос  эхлэн Англи улсад шатахууны нийлүүлэлт огцом буурч, Бритиш Петролиум компани 1,200 гаруй шатахуун түгээх станцаа хаажээ. Учир нь ачааны том оврын жолоочийн хомсдол үүсч, газрын тосны үйлдвэрүүд цар тахлаас шалтгаалан хэвийн ажиллаж чадахгүй байгаа зэргээс үүдэн  шатахуун тээвэрлэлт тус улсад тасалдаад байгаа юм байна.


 Шатахууны хомсдлоос үүдэн Англичууд шатахуун түгээх станц дээр хэдэн арван өдрөөр дугаарлаж, жолооч нарын хооронд зодоон гарч, эмх замбараагүй байдал үүсч эхэлсэн учраас Англид цэрэг цагдаагийн хамгаалалтыг чангаруулж, шатахуун түгээх станцуудыг хамгаалалтад авчээ. Шатахуун хомсдон дэлгүүрүүд бараагаа татаж авч чадахгүйд хүрэн лангуунууд нь хоосорч байгаа гэнэ. Хэдийгээр Англи улс  шатахууны нийлүүлэлтээ хэвийн болгохоор ажиллаж байгаа ч 12 сар хүртэл энэ хямралыг давж чадахгүй гэдгийг шатахуун борлуулагчид сануулж байгаа аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна