УИХ-ын гишүүн С.Ганбаатар ХАЛДВАР АВЧ, монголд ирэх боломжгүй болжээ

Админ
2021/10/07

Өнгөрөгч есдүгээр сарын 20-ны өдөр Улсын Их хурлын дарга Г.Занданшатар АНУ-д албан айлчлал хийсэн билээ.

Энэхүү айлчлалд, УИХ-ын гишүүн Т.Аубакир, Х.Булгантуяа, С.Ганбаатар, Ж.Мөнхбат, С.Цэрэнпунцаг, Б.Саранчимэг нар дагаж явсан байдаг.

Тэгвэл тэдний дундаас коронавирусний халдвар гарсан тухай эх сурвалжийн мэдээлэл байна.

Айлчлалд явсан гишүүд АНУ-аас буцахдаа БНТУ, БНСУ зэрэг улсаар аялсан аж. Улмаар чуулган эхлэхээс өмнө буюу аравдугаар сарын 1-нээс өмнө монголд буцаж ирэх шаардлагатай болжээ.

Улмаар БНСУ-аар дамжин ирэхээр болж, нисэх онгоцны буудал дээр гишүүдээс коронавирусний шинжилгээ авахад С.Ганбаатар гишүүнээс халдвар илэрч, Монгол руу ирэх боломжгүй болжээ. Тиймээс чуулганы нээлтэд С.Ганбаатар гишүүн оролцож чадаагүй бөгөөд эрүүл мэндийн шалтгаантай байгаагаа мэдэгдсэн байна.

Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар, БНСУ-ын Элчин сайдын яамнаас Монгол Улсын Засгийн газарт албан ёсны шаардлага хүргүүлжээ. Энэ шаардлагад Төрийн өндөр дээд албан тушаалтнууд дипломат томилолтоор гадаад улс орон руу явахдаа эрүүл мэндийн байдлаа нууж, халдвар тараахыг завдсан тул холбогдох арга хэмжээг авч, энэ асуудалд анхаарах шаардлагатай гэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна