Хууль, шударга ёс гэж орилдогч, өөрсдөө уландаа ГИШГЭГЧИД

Админ
2021/10/07

Миний эх орон дуулианы эх орон билээ л. Долоо долоо хоногоор юуг сэвж, юуг дуулиан болгох нь төлөвлөчихсөн юм шиг л хөвөрдөг болов. Энэ долоо хоногт УИХ-ын чуулгантай, АН болоод иргэдийн жагсаалтай, нэр дэвшигчдийн галзууралтай долоо хоног үргэлжилж байна.

Өчигдөр гэхэд л /2021.10.06/ нийгэм, улстөрийн хүрээнд дуулиантай явдлууд өрнөж нилээдгүй адармаатай байлаа. Тодруулбал, нэр дэвшигч нийслэлийн ЗДТГ-ын үүдийг балбаж хуурай агсамнаж, хорих ангиас нэгнээ авч зугтаалгасан юм.

Манайх муу ч сайн ч Ардчилсан улс. Гэхдээ зарим нь Алгын чинээхэн Ардчиллаа арай хэтрүүлээд байх. Тэмцэж, жагсаж, өлсөж, орилж, хашгичиж болно. Тэр нь хэм хэмжээтэй байх ёстой гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж байна гээд төрийн байгууллагын үүдийг нүдэж орох Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар, төрийн тусгай хамгаалалттай газар дайрч ороод хүн авч гарах Э.Одбаярын үйлдлүүд өнөөдрийн хувьд балмад гэдэг үгээр тодорхойлогдохоор.

Тэд өөрсдийгөө баатар мэт сэтгэж гүйж явж болно. Гэхдээ ямар хор уршигтай үйлдэл үлгэрлэж байгаагаа ухамсарладаггүй юм уу, ухамсарласан нь зориуд муйхарладаг юм уу гэж гайхмаар.

Улстөрд орох гэсэн хүмүүсийн арга барил ердөө нэг ийм. Талбай дээр хууль, шударга ёс ярьж орилж хашгиж, өлсгөлөн зарлаж туйлын сайхан тэмцэгчийн дүр нийтийн дунд хоногшдог гэдэг танил тактикийг та бидний дунд ашигласаар байна.

ЭХ СУРВАЛЖ: Eguur.MN



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 49.0.144.58
    2021/10/07

    Яг тийм. Үзэл бодлоо соёлтой илэрхийлэх хэрэгтэй. За энэ Монголхүү Одбаяр нар бол зүгээр тэмцэгч царайлсан мөнгний машин. Биеэ үнэлэгч ТЦАТМ

    Хариулах