А. Отгонбаатар: Найдалаа гэж үлбийсэн юм мөнгө тараагаад үхэх нь ээ

Админ
2021/10/07


Нийслэлийн баруун захад нэр дэвшиж байгаа ч Төрийн ордон, хотын захиргаан дээр дарга нартай тэмцэж байгаа А. Отгонбаатар ХҮН намынхныг лайваар доромжлов. Тэрбээр уг нь УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийн 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч юм.

Гэвч түүнийг сурталчилгаа эхэлснээс хойш хотын төвөөс салалгүй дарга нарын хаалга үүдийг өшиглөн "дайн" зарлаж байх хооронд ХҮН намаас нэр дэвшигч өрсөлдөгч Б. Найдалаагийн нэр хүнд сонгогчдынх нь дунд суга өсчээ. Судалгааны дүнг мэдсэн тэрбээр өнөөдөр боож үхэж, босч харайн бачимдаж ХҮН намынхныг мөнгө тарааж байна хэмээн мэдэгдлээ. 

Тэрбээр ,"ХҮН нам гэж нэг улс төрийн янхан байнаа. Доржханд гэж юм нь Хан-Уулаас ухаалаг ухаалаг гэж хошгиногийн хоолой гаргасаар байгаад УИХ-д орсон. Юу хийсэн юм бэ. Х. Баттулгыг л Ерөнхийлөгчид дахин нэр дэвшүүлэхгүй байх юмыг л зохион байгуулсан. Өөр юу ч хийгээгүй. Сөрөг хүчний дуу хоолой гээд гонгиноод л байдаг. Хаана байна тэр чинь.

Одоо бас Найдалаа гээд үлбийсэн юм нь сонгуулийн сурталчилгааг мөнгөөр бөмбөгдөж хийж байна. Мөнгө тараагаад үхэх нь ээ эд нар. Намаа ялуулах ёстой ч гэх шиг" хэмээн маш их бухимдсанаа илэрхийлжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна