Энэ сард 45 тэрбум төгрөгийн НӨАТ-ын урамшуулал олгоно

Админ
2021/10/08

2021 оны гуравдугаар улирлын төлбөрийн баримтаа цахим системд бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авах боломжтой хугацаа өнөөдөр 23:59:59 цагт дуусна.

Иймд иргэн та гуравдугаар улирал буюу 7-9 дүгээр сард худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа дээрх системд бүртгүүлэхийг Татварын ерөнхий газраас дахин санууллаа.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг улирал тутамд буцаан олгодог билээ.

Энэ оны хоёрдугаар улиралд 1.166.880 иргэнд 45.4 тэрбум төгрөгийг буцаан олгожээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна