Б.Найдалаа сонгогдсон тойрогтоо юу ч хийгээгүй мөртлөө УИХ-д нэр дэвшиж буйг иргэд эсэргүүцэж байна

Админ
2021/10/08

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан болж байна. Энэ хурлаар дүүргийн засаг захиргааны нэгж, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэж, төсөвт өөрчлөлт оруулан гүйцэтгэл батлах өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байгаа юм байна. Гэвч Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын үүдэнд тус дүүргийн гуравдугаар хорооны иргэд цугларч Иргэдийн төлөөлөгч Б.Найдалааг ирж хуралдаа суух шаардлага тавьлаа. 
 
сонин mn
 
Өнгөрсөн Орон нутгийн сонгуулиар буюу яг нэг жилийн өмнө Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны иргэд ХҮН-ын гишүүн Б.Найдалаад итгэж саналаа өгчээ. Гэвч өнгөрсөн бүтэн жилийн хугацаанд Б.Найдалаа иргэд сонгогчидтойгоо ганц ч удаа ирж уулзсангүй. Тэр ч бүү хэл ИТХ-даа ч суухгүйгээр алга болсонд сонгогчид нь бухимдалтай байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна