Барилгачид барилгын материалын үнийн асуудлыг улсын төсөвт тусгаж өгөхийг шаардлаа

Админ
2021/10/11

Барилгын компанийн удирдлагууд нэгдэн УИХ, Засгийн газарт үнийн асуудлыг улсын төсөвт суулгаж өгөхийг шаардлаа.

Тодруулбал, барилгачид удаа дараагийн хөл хорионы улмаас ашиглалтад орохоор төлөвлөгдсөн барилгын ажлын хугацаа алдсан. Мөн хил гааль хааж, барилгын материалын үнэ нэмэгдсэнээс үүдэн барилгын ажлыг хэвийн явуулах боломжгүй болсон тул дээрх шаардлагыг тавьж байгаа аж.

Мөн “Гүйцэтгэлийн болон чанарын баталгаа гэж мөнгө авч, банканд ашиглуулдагаа боль” гэдгийг мөн хэлэв. Харин  шаардлагын дагуу тодорхой өөрчлөлтийг хийхгүй бол цаашид баригдаж байгаа барилгуудыг гүйцэтгэх хугацаанд нь хүлээлгэн өгч чадахгүй хэмээн барилгачид онцлон хэллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна