“Нэг хүний эрт илрүүлэгт 56 мянган төгрөг зарцуулна”

Админ
2021/10/12

Ирэх онд иргэдийг эрт илрүүлэх шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах ажлыг зохион байгуулахаар ЭМЯ ажиллаж байна. Үүнд зарцуулах санхүүжилтийг ирэх оны төсөвт тусгажээ.

Эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдах зорилтот бүлгийн 2,067,292 хүн байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд онцлов. Ингэхдээ нэг хүнийг эрт илрүүлгийн шинжилгээнд 56 мянган төгрөг зарцуулна гэв.

Шинжилгээнд хамрагддаггүй, өвдсөн хойноо эмнэлгээр явахад нэг хүн дунджаар 11-12 сая төгрөг зарцуулдаг гэсэн судалгаа байдаг ажээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна