13-15 насны хүүхдүүд автомашин жолоодож яваад осол гаргажээ

Админ
2021/10/12

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт өнгөрөгч аравдугаар сарын 10-ны өдрийн 19:00 цагийн үед насанд хүрээгүй буюу 14 настай Б нь “Мазда” маркийн автомашиныг унаж яваад зам тээврийн осол гаргажээ.

Тодруулбал, уг тээврийн хэрэгсэлд 15 настай “О”, 14 настай “Т”, 13 настай “Б” нар зорчиж явсан бөгөөд уг автомашиныг жолоодож явсан 14 настай “Б” гэмтсэн байна.

Хэргийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Цагдаагийн хэлтэст шалгаж буй бөгөөд эцэг эх, асран хамгаалагчдад үр үүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг сэрэмжлүүлж байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна