САЙЖРУУЛСАН ТҮЛШИЙГ НЭГ УДААД 1.5-2 КГ-ЫГ ХИЙЖ ГАЛЛАХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА

Админ
2021/10/12

Хүйтний улирал эхэлж, галлагаа ихэссэнтэй холбоотойгоор угаарын хийнд хордох тохиолдол гарч байна. Үүнээс урьдчилан сэргийлэн мэргэжлийн байгууллага зөвлөж байна. Энд иргэд гэрийнхээ аюулгүй байдлыг хангасан орчинг бүрдүүлэх үүднээс:

  • Зуух пийшин, яндагийн битүүлжлэлийг сайжруулах,
  • Өрөө тасалгаа, гэрээ агааржуулж байх, сайжруулсан
  • Шахмал түлшийг зөв галлаж түлэх гэсэн 3 зүйлийг анхаарах шаардлагатай байгааг Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсээс зөвлөж байна.

Тодруулбал, иргэд шахмал түлш түлэхдээ 1.5-2 кг-аас хэтрүүлэхээр өмнө хийсэн түлшийг бүрэн шатаж дууссаны дараа дахин галлахыг зөвлөж байна. Иргэд их хэмжээгээр түлж галласнаар их дулаан байна гэсэн буруу ойлголттой байдагийг анхааруулж байна. Учир нүүрс хүчлийн дутуу исэл нь үнэр, амтгүй, нүдэнд харагддаггүй хий байдаг учир дутуу болон хүчтэй галлалт, битүүмжлэл алдагдсан нөхцөлд дутуу исэлт явагдаж ялгарсаар байдаг, хүнд мэдэгдэхгүйгээр хордуулсаар байдгийг онцгойлон анхааруулж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна