“Дельта вирусээс III тун 99 хувь хамгаална”

Админ
2021/10/13

Эрүүл мэндийн яамнаас гуравдугаар тунгийн хамрагдалт муу байгаа талаар хэвлэлийн хурал бүрээр хэлсээр байна. Гэвч гуравдугаар тунд хамрагдах иргэдийн тоо ахихгүй байгаа юм. Энэ талаар Эрүүл Мэндийн Яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр ийн хэллээ.

Тэрбээр, “Нийт иргэд гуравдугаар тунд маш хангалтгүй хамрагдаж  байна. Уг нь гуравдугаар тундаа хамрагдаж 14 хоноод дархлаагаа тогтоосон иргэд дельта вирусээр өвчлөх эрсдэл маш бага байгаа. Өвчилсөн ч хөнгөн хэлбэрээр өвдөж байна. 300 мянган иргэн дунд гуравдугаар тунгаа хийлгэж дархлаа нь тогтсон ч 0.1-.0.5 хувь халдварласан байна. Дээрээс нь бүгд хөнгөн хэлбэрээр өвдсөн. Тэгэхээр гуравдугаар тун халдвараас хэрхэн хамгаалж байгааг уг судалгаанаас мэдэж болох юм.

Мөн гуравдугаар тун хийлгэж дархлаагаа тогтносон иргэдийг  вакцин нь 99 хувь халдвараас хамгаалж байгаа. Сөрөг биетийг маш сайн тогтоож байна” хэмээв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна