УИХ-ын гишүүн Ц.Тувааныг АН-аас дөрвөн жилийн хугацаатай хөөлөө

Админ
2021/10/14

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл хийлээ.

Тэрбээр “АН-ын бүлэг, АН-ын гишүүдийн цөөнхийн бүлгийн эрх ашгийг хангаж, мэдээлэл хүргэхгүй байгаад МҮОНРТ-д харамсаж байна.

Нөхөн сонгууль дуусаагүй байна. Харамсалтай нь 30 хувийн ирцтэй сонгууль явагддаг болжээ. Хууль нь тийм юм байна.

Монгол төрийн хоёр багана болсон МАН, АН хоёр намын дүрэмтэй. АН-аас надад албан бичиг ирсэн. АН-ын Үндэсний дүрмийн хорооны тогтоолоор АН-ын гишүүн Ц.Туваан нь намын гишүүний үүргээ биелүүлээгүй тул намын гишүүнээс дөрвөн жилийн хугацаатай хасаж, сахилгын шийтгэл оноосон байна.

УИХ-ын тухай хуульд намын бүлэгт тухайн бүлэг, нам эвслээс сонгогдсон гишүүн орно гэсэн байдаг. Тиймээс бие даан дэвшиж УИХ-д сонгогдсон гишүүд бүлгийн хуралдаанд оролцох боломжгүй. Тэгэхээр бие даан УИХ-д орж ирсэн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар АН-ын бүлэгт байх боломжгүй болж байна. Энэ шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахыг чиглэл болгосон байна” гэв.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.72.40
    2021/10/14

    АН-ын дампуурал үргэлжилсээр байна.Ганб

    Хариулах