“Шаргын овоо”-г татан буулгаж, тээврийн жолооч нарыг Замын-Үүд рүү нэвтрүүлэхээр болов

Админ
2021/10/15

Хот хоорондын тээврийн том тэрэгний жолооч нар Замын-Үүд сум руу нэвтрэлгүй, сумын наана байрлах “Шаргын-Овоо”-нд тусгаарлагддаг байсан. Замын-Үүдэд амьдардаг жолооч нар ч гэртээ харих боломжгүй, “Шаргын-Овоо”-ноос хот руу явж, буцдаг байсан юм.

Хэдэн хоногийн өмнө Замын-Үүдийн жолооч нар хэвлэлийн хурал хийн “Эрээн рүү өдөрт 25-хан машин гардаг болсныг нэмэх, жолооч нарыг “Шаргын овоо”-нд тусгаарлахаа больж, татан буулга” гэж шаардсан юм.

Тэгвэл “Шаргын овоо”-г татан буулгажээ. Ингэснээр тээврийн жолооч нараас коронавирусийн шинжилгээ аваад Замын-Үүд нэвтрүүлэхээр болов.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна