Иргэн О.Отгонтөгс: С.Жавхлан сангийн сайдаас 4 тэрбум нэхэж шантаажилсан

Админ
2021/10/19

Иргэн О.Отгонтөгс сүүлийн үед болоод байгаа жагсаал цуглаануудын талаар мэдээлэл хийж байна.

 Иргэн О.Отгонтөгс "Хэрүүлийн систем биш, хариуцлагын системтэй болохыг залуучууд хүсэж байна. Маш өндөр хариуцлагатай албан тушаалд мэдлэг боловсролгүй хүмүүс нь сууж, мөнгө идэж байхад хариуцлага, ялыг нь нэмвэл юмс өөрчлөгдөнө.

 Д.Мөнх-Эрдэнэ  гэдэг хүний талаар яагаад онцлох болов?

 БНХАУ Австрали улстай харилцаагаа тасалж нүүрсний маш том зах зээл бий болсон. Хил нь хаалттай. Мөнх-Эрдэнэ Засгийн газрыг огцруулна гэж орилох бус Гадаад харилцааны сайд, хадам эгч Б.Батцэцэгтэйгээ хариуцлага ярих хэрэгтэй. Худлаа иргэдийн нэрийг барих юм.

С.Жавхлан Сангийн сайд Б.Жавхлангаас “Монгол Улс даяар “Хамаг Монгол” нэртэй тайлан тоглолт хийнэ. Надад 4 тэрбум өг” гэж шантаажилсан байна. Үүнийг төрийн албаар хүн бүр ярьж байгаа. Худлаа гэж бодож байвал Сангийн сайд Б.Жавхлангаас асуу. Хэрэв хүн гүтгэсэн бол хариуцлага хүлээнэ.

 Монгол улс өрийн системд шилжсэн. Хуулиа өөрчилбөл шударга шүүх нь шүүнэ. Өөрчлөлт гэдэг бол жагсаал цуглаан хавтгайрах, шантааж хийхийг хэлэхгүй" гэж мэдээллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна