Б.Мөнхбаатар: Барилгын материалын үнийг буулгахаас илүүтэй ханган нийлүүлэлтэд анхаарч байна

Админ
2021/10/20

Барилгын материалын үнийн өсөлтийг буулгахад салбарын яам хэрхэн анхаарч байгааг салбарын сайдаас тодрууллаа. 

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар "Барилгын материалын үнийн өсөлт энэ оны тавдугаар сараас эхэлсэн. Үүнд цар тахлаас гадна маш олон хүчин зүйл нөлөөлсөн.

Бид барилгын материалын үнийг бууруулахаас илүүтэй ханган нийлүүлэлтэд анхаарч байна.

Үнийн өсөлтийн тухайд хамгийн үнэтэй нь дулаалга, хөөсөнцөр болоод байна. Хөөсөнцөрийн түүхий эд болох үрлийг урдаас оруулж ирдэг. 

Арматур төмрийн үнэ 82 хувиар өссөн. Монгол Улс дотооддоо цемент үйлдвэрлэдэг болсонтой холбоотойгоор үнэ нь 5% л өссөн. Бид арматур үйлдвэрлэлийг бодлогын хэмжээнд авч үзэж, энэ чиглэлийн компаниудад төрөөс дэмжлэг үзүүлэхээр судалж байгаа" гэдэг хариулт өглөө. 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна