Ж.Байден 1.2 их наяд ам.долларын дэд бүтцийн төсөлд гарын үсэг зуржээ

Админ
2021/11/16

ВАШИНГТОН. /CNBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 1.2 их наяд ам.долларын төсөв бүхий дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төсөлд даваа гарагт гарын үсэг зурлаа. 
Ж.Байден дэд бүтцийг шинэчлэн сайжруулахаа өнгөрсөн онд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх үеэрээ амласан юм. Хэдийгээр Конгресст Ардчилсан намын гишүүд олонх болж байгаа ч энэхүү төслийг батлах тухай хэлэлцээ олон сарын турш үргэлжиллээ.
 
Энэхүү хуулийн дагуу 550 сая ам.долларыг барилга, гүүр, зам, төмөр зам, боомтуудыг сайжруулахад зориулж, өндөр хурдны интернэтийн системийг өргөжүүлж, цэвэр эрчим хүчний салбарт хөрөнгө оруулна. Мөн Ерөнхийлөгч байгалийн гамшигт тэсвэртэй дэд бүтцийн бүтээн байгуулалт хийхийг зорьж байгаа юм.
Ж.Байдены мэдэгдсэнээр, энэхүү багц нь олон сая ажлын байрыг бий болгож, нийлүүлэлтийн сүлжээний гацаа түгжрэлийг бууруулж, АНУ-ын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх ажээ. Цаашид Конгресс эрүүл мэнд, боловсролын салбарт 1.75 их наяд ам.долларыг зориулах нийгмийн хамгааллын тухай төслийн талаар хэлэлцэх юм. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна