Нийслэлийн дээд шагнал Хангарди одон гардууллаа

Админ
2021/11/19

Орчин цагийн номын сан үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой өнөөдөр тохиож байна. Арга хэмжээний үеэр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан Нийслэлийн дээд шагнал Хангарди одонг Үндэсний номын хамт олонд гардууллаа. НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар Үндэсний номын санг Нийслэлийн Хангарди одонгоор шагнах, Хүүхдийн номын санг нэрт зохиолч Бөхийн Баастын нэрэмжит болгох, ардын хувьсгалын анхны 7-ны нэг Д.Сүхбаатарын төрсөн газрын буурь бүхий БЗД-ийн 12- р хорооны
нутаг дэвсгэрт Засаг даргын тамгын газартай хамтран номын сан байгуулахаар шийдвэрлэсэн юм.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.66
    2021/11/19

    Маш зөв. Ном уран зохиолыг өргөмжлөх тань санаанд нийцэж байна. Близко. Бааст гуай хүүхдийн зохиол хир их бичиж байсан юм болдоо. Для. Содномдорж билүү жинхэнэ хүүхдийн зохиолч биднийг бага байхад байж билээ. Энэ хүний зохиолыг уншиж анх номтой нөхөрлөсөн дөө.

    Хариулах