ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Р.СЭДДОРЖ ХУУЛЬ ЗӨРЧЖЭЭ

Админ
2021/11/20

Өмнөговь аймгийн Цогтцэций сум Монгол Улсын эдийн засгийн тулгуур бүс нутаг Төр, хувийн хэвшил, орон нутгийн өмчийн гэсэн гурван том нүүрсний уурхайтай.Улсын төсвийн 40 гаруй хувь, аймгийн төсвийн 70, сумын төсвийн 90 гаруй хувийг бүрдүүлдэг бөгөөд сум өөрөө өөрийгөө хөгжүүлэхийн зэрэгцээ, татаас авдаггүй, харин улс, аймгийн төсөвт ихээхэн хэмжээний татварыг төвлөрүүлдэг баялаг, боломж ихтэй сумын нэг юм.

Гэтэл тус сумыг Засаг даргагүй, эзэнгүй байлгах ашиг сонирхол бодитоор бий болжээ. Тодруулбал Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж жил гаруйн хугацаанд Засаг даргагүй байсан Цогтцэций сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийг энэ сарын 12-ны өдөр Засаг даргын бүрэн эрх хэрэгжүүлэх үүргээс нь хууль бусаар чөлөөлсөн байна.  


Монгол
 Улсын Засаг захиргаанутаг дэвсгэрийн нэгжтүүний удирдлагын тухай хуулийн 32.7-д зааснаарЗасаг даргыг чөлөөлсөногцруулсан бол томилоххүртэлх хугацаанд Засаг даргын орлогч түүний бүрэнэрхийг хэрэгжүүлнэЭнэ тохиолдолд дээд шатны засагдарга бүрэн эрхээс нь чөлөөлөхгүй гэсэн хуулийн заалттай.

Гэтэл Өмнөговь аймгийн Засаг ноён Р.Сэддорж хууль зөрчиж, орон нутгийн иргэдийн эрх ашгийг ноцтойгоор хохироожээ. Цогтцэций сумын засаг даргын үүрэг гүйцэтгэгчийг хууль бусаар эрхийг нь түдгэлзүүлснээр өнөөдөр тус сумын бүх ажил зогсонги байдалд оржээ. 

Төрийн ажлыг тасалдуулж, иргэдбайгууллагуудадхүндрэл учруулж, амин хувийн эрх ашгаа дээгүүрт тавьсан засаг ноён Р.Сэддоржид Төрийн албаны зөвлөл хариуцлага тооцох ёстой. 

 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна