Автобусны бүхээгт тамхи татсан жолоочийг 25,000 төгрөгөөр торгож, сургалтад хамруулахаар болжээ

Админ
2021/11/24

Нийтийн тээврийн автобусны бүхээгт тамхи татсан жолоочид арга хэмжээ авчээ.

Энэ тухай Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Автобусны жолооч О үйлчилгээнд явж байхдаа тамхи татаж, зогсоолгүй газар зорчигч буулгасан. Тиймээс хуулийн дагуу торгох шийтгэл ногдуулж, жолоочийг сургалтад хамруулахаар боллоо" хэмээн өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.

Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжид шаардлага хүргүүлсэн талаар хэллээ.

Тодруулбал, уг жолоочийг Зөрчлийн тухай хуулийн дагуу 25,000 төгрөгөөр торгожээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна