"Өвлийн идэш" үзэсгэлэн худалдааны үеэр сүү, цагаан идээ болон гурил, будааг бөөний үнээр борлуулна

Админ
2021/11/24

Нийслэлийн хүн амын өвлийн хэрэгцээнд зориулан Өвлийн идэш арга хэмжээ 2021 оны 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 2-ны өдрийг дуустал Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдана.

Гарал үүсэл нь баталгаажсан эрүүл малын мах, сүү, цагаан идээ орон нутгийн онцлогтой бүтээгдэхүүн болон Шинэ ургацын улаан буудайн гурил, цагаан будаа, ургамлын тос зэргийг бөөний үнээр худалдан борлуулна. Мөн орон нутгаас өвлийн идшээ шууд захиалан авахыг хүсвэл Монгол шуудангийн хүргэлтийн үйлчилгээг ашиглан төв цэнгэлдэх хүрээлэнд хүргүүлэн авах боломжтой.

Уг арга хэмжээ цар тахлын халдвараас сэргийлэн халдвар хамгааллын дэглэмийг баримтлан стандартын дагуу зохион байгуулагдана гэж Хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна