Эрүүл мэндийн салбарынханд зориулсан хүндэтгэлийн тоглолт болно

Админ
Өчигдөр 17 цаг 52 минут

Коронавируст халдварын цар тахалтай тэмцэхэд хоёр жилийн хугацаанд тасралтгүй тэргүүн эгнээнд ажиллаж буй эрүүл мэндийн салбарын ажилтнуудад хүндэтгэл үзүүлж "Монгол бахархал" тоглолтыг 2021 оны 11-р сарын 27,28-ны өдрүүдэд 17 цагаас тоглохоор болжээ.

Энэхүү тоглолтыг Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театр, Эрүүл мэндийн яам хамтран зохоин байгуулж байна. Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театр нь нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл мэндийн салбарын 600 эмч эмнэлгийн ажилчдад хоёр өдрийн турш үнэ төлбөргүй тоглох юм.

Үүнд Эрүүл мэндийн яамны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэшлийн төв, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, түүний харьяа эрүүл мэндийн байгууллагуудын ажилтнуудын төлөөллийг оролцуулна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна